Атрын 4-р аяны хүрээнд "Эх орны-Эрүүл хүнс үйлдвэрлэгч" тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр төмс, хүнсний ногооны үйлдвэрлэгчид, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгчид цуглан төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашдын зорилт, газар тариалангийн мэдээллийн цахим систем, мөшгөх тогтолцоо, дэлхийн хүн амын хүнсний хангамж, зохистой хэрэглээ, хүнсний ногооны сорт сонгох, таримлын сэлгэн тариалалтад анхаарах асуудлууд, хөрсний үржил шимийн төлөв байдал, хөрс хамгаалах технологи, Монгол оронд хүнсний мөөгний үйлдвэрлэл хөгжүүлэх үндэслэл, хүнсний ногооны өвчин, хортон, хог ургамлын тархалт, анхаарах асуудлууд, хүлэмжийн аж ахуйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, технологи зэрэг сэдвээр хэлэлцэж, санал солилцлоо.
Энэ жил Монгол Улсын Засгийн газраас хүнсний ногооны тариалан эрхлэгчид рүү чиглэсэн хэд хэдэн бодлогын дэмжлэг үзүүлэхээр болсонд ногоочид, тариаланчид маань талархалтай хандаж байна.


АДМИН








Нийгэм







