Dark Light
Нийгэм | 2022-04-14

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг боловсрууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл”-ийг (2022.03.30) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Комиссоос 2021 онд хийсэн судалгаа, Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс Комисст ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хийсэн хяналт шалгалт төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 30 саналын хамт хүргүүллээ.

Энэхүү илтгэлд 2021 оны 4 дүгээр сараас хойш КОВИД-19 цар тахлын үед хүний эрх эрх, чөлөөг хамагаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлага сургамж, жендэрийн эрх тэгш байдлын баталгааны хэрэгжилт, хөдөлмөрлөх эрхийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн салбар дахь хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тархалт, хэлбэр, зөрчлийн зарим асуудал, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт болон цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ үнэлгээ гэсэн үндсэн зургаан сэдвийг хөндсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10