Комиссын гишүүдээр ахлуулсан Ажлын хэсгийн гишүүд ШШГЕГ-ын харьяа 407, 409, 421 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангиудад 2022 оны 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд ажиллаж, хоригдлын хөдөлмөр эрхлэлт, хохирол нөхөн төлүүлэлтийн байдал болон бусад эрхийн хэрэгжилттэй танилцлаа.
Тухайлбал: Хорих 421 дүгээр ангид ял эдэлж байгаа нийт хоригдлын 60-70 хувь нь хөдөлмөр эрхлэн сар бүр олгодог цалингийн 70 хувиар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад учруулсан хохирлоо нөхөн төлж байна. 2021 онд 25 орчим сая төгрөгийн, 2022 оны эхний улирлын байдлаар 6.5 сая төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн байна.
Мөн хоригдлуудаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, албадан хөдөлмөрөөс ангид байх болон эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар санал асуулга авч, ярилцлага хийж, Комисст болон төрийн холбогдох бусад байгууллагад гомдол, мэдээлэл гаргах эрхийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.

Комиссоос хорих ангийн нөхцөл байдал, хоригдлын албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаарх нэгдсэн дүнг холбогдох албан тушаалтнуудад танилцуулж, тодорхой арга хэмжээг авч ажиллана.
АДМИН








Нийгэм







