Dark Light
Нийгэм | 2022-04-14

Өвөрхангай аймгаас баруун чиглэлд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн өдрүүдэд орсон цасан шуурганы улмаас авто замд халтиргаа, гулгаа үүсч, зам, даваа цасанд боогдох,  үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Өвөрхангай аймгаас Арвайхээр-Баянхонгор буюу баруун чиглэлд гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. 

Иймд  иргэд Та бүхэн цасан шуурганы үеэр малаа ойр бэлчээрлүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,  орон нутгийн замд зорчихгүй байх,  хэрэв зайлшгүй шаардлагаар хол, ойрын замд явах тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг сайтар  хангаж,  замын нөхцөлд хурдаа тохируулж,  оролцохыг сэрэмжлүүлж  байна.

Шаардлагатай тохиолдолд 7032102, 70327102, 7032101 дугаарын утсаар холбогдоно уу.

Дээрх зам давааны цасыг цэвэрлэх, зам гаргахаар ӨВ АЗЗА автоачигч-2, автогрейдер-1, үйлчилгээний машин-2, Тусгай зориулалтын МАЗ-1, КАМАЗ-1, механизмчин, замчин, жолооч ИТА нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10