Dark Light
Нийгэм | 2022-04-14

26 ширхэг гараашийг албадан буулгаж, газрыг чөлөөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Газрын зөрчил арилгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан гараашуудыг буулгах ажил үргэлжилж байна. Өнөөдөр  Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саруул захын зүүн хойно, 6-р сургуулийн зүүн талд нийтийн эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан 8 ширхэг, 3-р хороо, циркийн урд, Ус-11 байрны зүүн талд байрлалтай  18 ширхэг нийт 26 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрыг чөлөөллөө. Тухайн орчинд оршин суугчид, иргэд энэхүү ажилд талархалтай хандаж байгаа бөгөөд гараашаа буулгуулж байгаа иргэд ч дэмжлэг үзүүлэн, гараашаа хурдан шуурхай чөлөөлж өгсөн юм.

Чөлөөлсөн газар дээр явган хүний зам, автомашины зогсоол бүхий тохижилт хийхээр төлөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10