Dark Light
Нийгэм | 2022-04-15

Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд шалгалт хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны бүрдүүлэлт, хадгалалт, худалдан борлуулалтын үйл ажиллагаанд НМХГ-ын дэд даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02-03/303 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд:

Мал, мах бэлтгэн нөөцөлж буй 23 аж ахуйн нэгжийн бэлэн байдал, жижиглэн савлах тоног төхөөрөмж, махны савлагаа, бэлтгэсэн махны чанар, аюулгүй байдал, нөөц бүрдүүлэлт, тоо хэмжээ, хадгалалтын үйл ажиллагаанд хяналт хийж, нөөцөд бэлтгэсэн 12542.3 тн үхэр, хонь, ямааны махнаас нийт 67 дээж авч УМЭАЦТЛ-т нян судлал, шүлхий өвчний үүсгэгч, антибиотик, ивермектиний үлдэгдлийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар хүргүүлсэн бөгөөд худалдан борлуулах 463 дэлгүүрийн махны хадгалалт, худалдаалалтын  үйл ажиллагаанд мал эмнэлэг, хүнсний чанар, стандартын хяналтын 38 улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийж байна. УМЭАЦТЛ-ийн 22-1354-22-1367, 22-1376-22-1382, 22-1389-22-1390 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгийн хуудсаар 23 аж ахуйн нэгжийн нийт 67 дээжинд  шүлхий өвчний үүсгэгчийн генийн өвөрмөц хэсэг, Макролидын бүлэг, Хлорамфеникол, Ивермектин, E.coli O 157, Salmonella spp тус тус илрээгүй. Мэдрэхүйн шинжилгээгээр шаардлагад дүйцсэн. Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10