Нийслэлийн Баянзүрх дүүргийн ...-р хороонд амьдардаг 30 гаруй насны хосууд маргалдан төрсөн хүүхдээ хөнөөсөн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Хэргийг тодруулбал хосууд гэр бүлээс гадуурх харилцааны улмаас хоорондоо маргалдаж хүүхдүүдээ хөнөөж дараа нь өөрсдийн амийг егүүтгэх шийдвэрт хүрсэн хэмээн зарим эх сурвалжууд онцолж байна. Тэд бага насны 4 хүүхэдтэй байсан бөгөөд улмаар 13 настай том хүүгийнхээ аминд хүрчээ. Одоогоор бага насны 3 хүүхдийг нь хамгаалах байранд авч цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Ташрамд мэдээллэхэд өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 18 хүн амиа алдаж, 953 хүн гэмтэж, иргэдэд 928.3 сая төгрөгийн хохирол учирсан байна. Үүнийг өмнөх онтой харьцуулбал нас барсан хүн 2.3 дахин, гэмтсэн хүн 30.2 хувь, учирсан хохирол 54.7 хувиар өсжээ
Тус хэргийн талаарх мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.
АДМИН







Нийгэм







