Загвар өмсөгч О.Билгүүн Food station буюу явуулын хоол үйлчилгээ үзүүлэх сүлжээг үүсгэн байгуулж ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулахад асуудалтай байгаа нөхцөл байдлаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн юм.

Тэрбээр: Гудамжны хоол үйлчилгээ бол улирлын чанартай бизнес. Дулааны улиралд хэдхэн сар ажиллаад хаагддаг. Төрийн байгууллагууд ААН-үүдээ дэмжээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг, ямар ч уялдаа холбоогүй байна. Хотын захиргаанаас гудамжны явуулын хоол, үйлчилгээг дэмжинэ зөвшөөрөл авах шаардлаггүй гэж мэдэгдэл хийсэн ч яг бодит байдал дээр үнэхээр хэрэгжихгүй байна. Төрийн байгууллагууд ямар ч уялдаа холбоо алга. Мөн явуулын хоол үйлчилгээ явуулах ямар ч стандарт байдаггүй. Нэгдсэн стандарттай болгох шаардлагатай байна хэмээсэн юм.
Гэтэл тус стандартыг боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага нь ТУГ ЦЭНГҮҮЛЭХ арга хэмжээг зохион байгуулж орон нутгаар явж байна. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед ААН-үүд, баялаг бүтээгчид бор зүрхээрээ хөдөлмөрлөж, ажлын байр бий болгож тэмцэж байхад ТУГ ЦЭНГҮҮЛЭХ арга хэмжээ хэр үр дүнтэй ажил вэ?

АДМИН







Нийгэм







