Dark Light
Нийгэм | 2022-04-15

Нийслэлийн математикийн XXVI олимпиад боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Математикийн 58 дугаар олимпиадын хоёрын даваа, Монгол Улсын гавьяат багш С.Цагааны нэрэмжит Нийслэлийн математикийн XXVI олимпиад зохион байгуулагдаж, 9 дүүргээс шалгарсан төрийн болон төрийн бус өмчийн 34 сургуулийн нийт 400 сурагч, дунд ангийн 51 багш оролцлоо. 

Олимпиадыг Монголын математикийн олимпиадын хороо болон нийслэлийн Боловсролын газраас баталсан удирдамжийн дагуу Дунд 1 /6-8 дугаар анги/, Дунд 2 /9-10 дугаар анги/, Ахлах /11-12 дугаар анги/, Багш гэсэн 4 ангилалаар зохион байгуулж, засалтын комиссыг МУИС-ийн багш, доктор Ү.Отгонбаяр, Т.Хулан, Б.Баяржаргал, У.Батзориг нар ахлан ажиллав. 

Багийн дүнгээр: Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл, нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл, “Сант” сургууль 4 мөнгө, 11 хүрэл, “Орчлон” сургууль 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, “Олонлог төв” сургууль 1 алт, “Олонлог академи” сургууль 1 алт, “Эрхэт эрдэм” сургууль 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл,  “Шинэ үе” сургууль 1 хүрэл, “Шинэ эрин” сургууль 1 хүрэл, “Хобби” сургууль 1 хүрэл медаль тус тус хүртлээ.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн Боловсролын газрын Математикийн боловсролын багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Н.Болдбаатар, ММОХ-ны гүйцэтгэх захирал Б.Батбаясгалан нар оролцож,  удахгүй болох Улсын Математикийн олимпиадад амжилт хүсээд, олимпиадын зохион байгуулалтыг хангаж ажилласан нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн математикийн Заах аргын нэгдлийн хамт олон болон ивээн тэтгэсэн Монгол Улсын гавьяат багш С.Цагааны гэр бүлд талархал илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10