БГД-н 7-р хороо 31-р байрны орцонд гал гарсан дуудлага 18:30 цагт ирсний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход тус орцны хогийн суваг шатаж байсныг шуурхай унтрааж ажиллалаа.
Гал түймрийн улмаас утаажилт ихтэй байсан тул оршин суугчдыг угаартахаас сэргийлж аюулгүй зай талбайд гаргаж аюулгүй байдлыг хангав хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


АДМИН






Нийгэм







