Налайх дүүргийн газар тариалан эрхлэгчдийн анхдугаар форум,"НОГООН ХӨГЖИЛ-НОГООН ИРЭЭДҮЙ’’ хэлэлцүүлгийг УИХ, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы ажлын албанаас санаачлан Налайх дүүргийн ЗДТГ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ хамтран зохион байгууллаа.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ой судалдгаа хөгжлийн төвийн дарга Н.Мөнхбат нар, мөн 200 гаруй газар тариалан эрхлэгч иргэд аж ахуй нэгжүүд оролцож мэдээлэл солилцож туршлагаа хуваалцсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Налайх дүүргийн газар тариалан, эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжид төрийн бодлого шийдвэрийг танилцуулах, хамтран ажиллах, тэдгээрийг хоршоо, нөхөрлөл болгон өргөжүүлэх, техникийн шинэчлэл, парк ашиглалтыг сайжруулах, мод тарих, арчлах, усалгааны систем, газар тариаланг хөгжүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэн ажилтан бэлтгэх, давтан сургах, мэдээллээр хангах замаар хүний нөөцийн чадавжуулж ажлын байрыг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг эрүүл, эко хүнсээр хангахад оршино.
ФОРУМЫН хүрээнд НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРЭГ БОЛОН СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Нийслэлийн Налайх дүүргийг төлөөлж Засаг дарга Ч.Раднаабазар, Сэлэнгэ аймгийг төлөөлж Засаг дарга Н.Лхагвадорж нар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Сэлэнгэ аймаг болон Налайх дүүргийн 2022 онд Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх газар тариалан, хөдөө аж ахуй эрхлэгчдийг бодлогоор дэмжих зорилгоор харилцан ойлголцож энэхүү санамж бичгийг байгуулав.

АДМИН






Нийгэм







