Dark Light
Нийгэм | 2022-04-18

Аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Жем Интернэшнл ХХК-ийн бөх, цэргийн арслан Доржбалын Баттогтохын нэрэмжит "Цагаанхайрхан сумын иргэдийн нэгдсэн золголт"-д зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат "Сүлд" спорт хороо, "Хатант интернэшнл" компани, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал найм даван түрүүлж, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн арслан Дамдины Тогтохжаргал үзүүрлэв. 

May be an image of 4 people, people standing, indoor and text that says 'hobi'

Их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Энгүй тал" ХХК, "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Номиндалай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Алтан жолоо" групп, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа. 

Дунд шөвгийн наймд аймгийн арслан Х.Оргилболд, Б.Отгонбаатар, У.Батгэрэл, аймгийн начин Л.Энхсаруул нар үлдэв. 

Ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 23-нд СХД-ийн 30 жилийн ойд зориулсан "Сонгинохайрханы хишиг" улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, дөрөвдүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно. 

May be an image of 12 people and people standing

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10