Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасагтай хамтран 2022 оны 4-р сарын 16нд БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдээ дэмжих аяны хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн аяныг АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж, амралтын өдрийн турш хөгжлийн бэрхшээлтэй 200 гаруй эмэгтэйчүүдийг Нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц сургалт, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өглөө.
Амралтын өдрүүдэд бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө энэ аяныг дэмжин зохион байгуулсан баг АШУҮИС-Монгол Японы эмнэлэгийн захиргаа болон Эмэгтэйчүүдийн тасаг Захирал АУ-ны доктор С. Адилсайхан
Амбулаторийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Ч. Одгэрэл
Тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, ахлах зэргийн эмч Т. Амартүвшин
Эмэгтэйчүүдийн эмч М. Очирсум
Үзлэг хийсэн эмч нар
Тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, ахлах зэргийн эмч Т. Амартүвшин
Эмэгтэйчүүдийн эмч, АУ-ны доктор А. Тунгалагсувд
Эмэгтэйчүүдийн эмч М. Очирсум
Эмэгтэйчүүдийн эмч Н. Дэлгэрмаа
Эмэгтэйчүүдийн эмч С. Сувдаа
Резидент эмч С. Ундармаа
Резидент эмч А. Цэрмаа
АУС-ийн 501, 502 хэсгийн оюутнууд нийт 30 гаруй эмч нар эмэгтэйчүүдийн үзлэг, эхо оношилгоо хийж, нэг бүрчлэн зөвлөгөө мэдээлэл өгсөн нь энэ үйл ажиллагааны онцлог байлаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
АДМИН







Нийгэм







