Dark Light
Нийгэм | 2022-04-18

Сураггүй болсон иргэн 4 хоногийн дараа эсэн мэнд иржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой багийн “Хөв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойш 20 км-т/ иргэн Э 4 сарын 13-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагыг 4 сарын 15-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн хэсэг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн хүмүүс иргэн Э /60 настай, эрэгтэй/-ийг тус сумын “Хөх толгой” багийн “Хөв”, “Таван толгой хуудасны булаг”, “Гашуун”, “Ширхэг”, “Ихрийн хоолой”, “Яст”, “Улаан-Адаг”, “Хавхалтайн-Ам”,” Аман-Ус”, Шинэ-Ус”, “Талын битүү” “Дэлийн гүн”, “Бумбат”, “Улаан толгой”, “Дэлийн гүний боонго”, “Талын худаг”, “Хуурай хөндийн далай худаг” гэдэг газруудаар явганаар болон автомашинтайгаар 14 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 4 сарын 16-ны өдрийн 20:45 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр түр зогсоосон байсан. 4 сарын 17-ны өдрийн 12:00 цагт тухайн иргэн Бөмбөгөр сумын Цагаан чулуут багт эгч Б-гийнд эсэн мэнд өөрөө ирсэн тухай сумын Засаг дарга 14:09 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19