Dark Light
Нийгэм | 2022-04-18

Сураггүй болсон 3 иргэнийг 7 дахь хоногтоо эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын автомашин дотроо 3 зорчигчтой “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 4 сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.

4 сарын 14-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн С /47 настай, эрэгтэй/,  О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг тус сумын “Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 0.3 км-т завиар урсаж, “Харлагын голын-Адаг” гэдэг газраас газраас зүүн зүгт  10 км-т “Баруун булаг” гэдэг газар хүртэл явганаар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:10 цагт зогсоосон. 4 сарын 18-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19