Dark Light
Нийгэм | 2022-04-18

ЦЕГ: Амиа егүүтгэхийг завдсан иргэн жагсагч биш

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр /2022.04.17/ 19 цагийн орчим Төв талбайд 25 орчим насны эрэгтэй өөрийгөө шатаан амиа егүүтгэхийг завдсан хэрэг гарсан. Тухайн хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү :  "Өчигдөр буюу Ням гарагийн 19:35 цагийн орчимд Д.Сүхбаатарын талбайд өөрийгөө хүн шатаасан гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийн газар дээр ажилласан.

Тухайн хохирогч нь 24 настай, эрэгтэй О гэж хүн байсан бөгөөд одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Амилахуйн тасагт буюу Сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. 

Уг асуудлаар Цагдаагийн байгууллагаас тайлбар мэдүүлэг аван ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хувь хүний нөхцөл байдлын талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй байна. Тухайн иргэний тухайд цагадаагийн байгууллага тодорхой хэмжээний мэдээллүүдийг авсан. Нарийн шалгаж тогтоох зүйл маш олон байна.  Ямартай ч тухайн иргэн нь жагсагч биш гэдэг нь тодорхой болсон. Тийм үйлдэл хийх болсон шалтгаан зэргийг бусад мэдээлэл дээр тулгуурлаж цагдаагийн байгууллага шалгана" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10