Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэн жирэмсэн болгосон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Өчигдөр тухайн хэрэгт сэжиглэгдэж байсан иргэн амиа хорлосон тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тухайн хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: "Бага насны хүүхдийг хүчирхийлэн жирэмсэн болгож хүүхэд нь төрсөн асуудал Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт болсон. СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс уг асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэгт сэрдэгдэн эрэн сурвалжлагдаж байсан иргэн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт амиа хорлосон байдалтай олдсон. Тухайн хэрэгт Төв аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нягтлах шалгах олон зүйлүүд бий. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул энэ талаар мэдээлэл өгөхөд эрт байна. Мөн прокуророос зөвшөөрөл аваагүй байна" гэлээ.
АДМИН







Нийгэм







