Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр: "Өчигдөр бид товчхон мэдэгдэл хийсэн. Нэгдүгээрт хэлэх зүйл бол Монгол Улсад биологийн зэвсэглэлийн зориулалттай био лаборатори огт байхгүй. Байх үндэс байхгүй, эрхзүйн хувьд олон улсын нэгдсэн гэрээ конвенцууд, Монгол улсын баримталдаг байр суурь бүх хууль дүрэм тогтоомжид ийм зүйлийн лабораторийг хөгжүүлэх зорилго, төлөвлөгөө байхгүй, ярьсан улс орон байхгүй, тэр дундаа АНУ болон Европын холбооны улстай энэ талаар харилцаагаа хөгжүүлэх ч юм уу ярьж тохирсон яриа хэлцэл огт хийгдээгүй. Дэлхийн гео эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байгаа. Хардах эрх хэнд ч бий. Ялангуяа цар тахлын үед бүхий л улс оронд вирустэй холбоотой хамтын ажиллагаанууд идэвхжсэн. Зөвхөн Монголд ч биш.
Хоёрдугаарт ОХУ-ын сонинд 3-4 удаа нийтлэл гарсан. Анхны эх сурвалж судлаач эрдэмтэн хүн байсан. Мөн БНХАУ-ын хэвлэлд ч энэ талаар нийтлэгдсэн. Энэ олон улсын хэвлэлүүдээр гарч буй мэдээллүүд нь үнэн бодит байдалд нийцэхгүй. Манай бодлогын хувьд эргэлзэх зүйл байхгүй. Монгол Улсын гадаад харилцаа бол маш нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн зарчмаа маш сайн баримталж ажиллаж байгаа. Цаашдаа бид хүсвэл ОУ-ын зохих шинжилгээ дүгнэлт хийдэг байгууллагууд ОХУ-ын асуудлыг гаргаж ирж байгаа байгууллагууд, хардаж байгаа хүмүүст үйл ажиллагаагаа танилцуулахад бэлэн, нээлттэй байна. Энэ өдрүүдэд Монгол улсын хэмжээнд бүхий л төрийн байгууллагууд, агентлагууд, яамдууд хэрэгжүүлсэн гаднын төсөл хөтөлбөрийн судалгааг нарийвчилж гаргах, ярьж буй асуудалтай холбоотой хүмүүсийн хардалтыг төрүүлж болохуйц үйл ажиллагаа явагдсан эсэх үүнийг нягтлах ажлуудыг хийсэн. Холбогдох байгууллагууд нь мэдээллээ чамбайруулаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр нэгтгээд Монгол улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн гишүүдэд танилцуулга хийж сонсгол хийх үүрэг даалгаварыг Ерөнхийлөгч өнөөдөр өгсөн" гэлээ.
АДМИН







Нийгэм







