Dark Light
Нийгэм | 2022-04-18

АИ-92 автобензиний 39 хоногийн нөөцтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 148,618 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,678 тн, АИ-92 автобензин 52,138 тн, АИ-95 автобензин 4,713 тн, ДТ 79,296 тн байгаа ба АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 53 хоногийн, А-80 автобензиний 70, ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 78,012 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3,161 тн, АИ-92 автобензин 30,770 тн, АИ-95 автобензин 3,010 тн, ДТ 40,321 тн байгаа ба АИ-92 автобензиний 32, АИ-95 автобензиний 45, ДТ-ний 37 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,479 тн, хангайн бүсэд 10,675 тн, төвийн бүсэд 32,555 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,757 тн.

Манай улс он гарсаар нийт 470.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 11.5 мян.тн, АИ-92 автобензин 174.6 мян.тн, АИ-95/98 автобензин 8.6 мян.тн, ДТ 233.9 мян.тн, онгоцны түлш 8.5 мян.тн, бусад 33.8 мян.тн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19