Dark Light
Нийгэм | 2022-04-18

Нийслэлийн аялал жуулчлалын газар Улаанбаатар марафонд нэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомын аяныг нийслэлийн хэмжээнд 2022 оны 3-р сарын 28–ны өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаатай зохион байгуулж байгаа билээ. 

Нийслэлийн Аялал жуулчлалын газар Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг 2022 оны 4-р сарын 18-ны өдөр хүлээн авлаа. Тус газар нь аяны хүрээнд хамт олныхоо дунд спортын тэмцээн, уралдааныг дараах төрлөөр зохион байгуулна. Үүнд:  

- Ажлын байрны дасгал хөдөлгөөн 

- Сагсан бөмбөг 

- Дартс 

- Биллиард 

- Боулинг  

- Уулын явган аялал гэх мэт.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл сонирхолыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо оролцох боломжийг нэмэгдүүлэхэд энэхүү аяны зорилго оршиж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10