Dark Light
Нийгэм | 2022-04-18

Зуунмод-шинэ нисэх буудал чиглэлийн автозамын ажил эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэхүү автозам нь Төв аймагт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлууд “Шинэ Зуунмод” хот болон хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал, үйлдвэр технологийн парк, эдийн засгийн чөлөөт бүс, түүнийг дагасан дэд бүтэц төмөр зам, тээвэр ложистикийн төвтэй Зуунмод хотыг шууд холбох эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байна.

Мөн Зуунмод хотод хийгдэж байгаа Манзуширын түүхэн дурсгалт газрыг түшиглэсэн соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор болон Монголын үндэсний археологи, палеонтологи, угсаатны музейтэй холбоотой гадаад, дотоодын жуулчдын урсгалыг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа идэвхжин, улмаар орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар дээшлэх боломж бүрдэнэ.

Уг автозамын зураг төслийг 2017 онд санаачлан орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд хөдөлгөөний 2 зурвас бүхий 7 метр зорчих хэсгийн өргөнтэй, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэнэ.

Автозамын барилгын ажлыг улсын төсвийн 8,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Анандын зам” ХХК хийж гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд энэ оны 10 сард ашиглалтад оруулахаар ажлаа эхлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10