Dark Light
Нийгэм | 2022-04-19

Криштиан Роналду нялх хүүгээ алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Манчестер Юнайтед багийн тамирчин, дэлхийн хөлбөмбөгийн од Криштиан Роналду болон түүний удаан хугацаанд хамтран амьдарч буй хос модель Жеоржина Родригез нар ихэр хүүхдээ мэндлэхийг тэсэн ядан хүлээж буйгаа мэдэгдээд байсан юм. 

Хос өнгөрсөн оны аравдугаар сард Родригез дахин бие давхар болсныг зарлаж, 12 дугаар сард эрэгтэй, эмэгтэй ихэр хүүхэд төрүүлэх гэж буйгаа олон нийтэд зарласан билээ. Гэвч Родригезын дөнгөж төрүүлсэн ихрийн нэг харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай мэдэгдлээ. 

Тэд “ямар ч эцэг эхийн хувьд хамгийн хүнд шаналлыг бид мэдэрч байна. Бидний бяцхан хүү бол бидний сахиусан тэнгэр. Бид үргэлж чамайг хайрлах болно. Бидний бяцхан охин итгэл найдвар, жаахан ч болов аз жаргалтай амьдрах хүчийг бидэнд өгч байна” гэжээ. 

Уг мэдэгдэл гарсны дараа хөлбөмбөгийн багууд, Роналдугийн багийн гишүүд, түүнийг дэмжигчид гүн эмгэнэл илэрхийлсээр байна. Криштиан Роналду дөрвөн хүүхдийн эцэг болсон бөгөөд ихэр хүү, охин хоёроо мэндлэхийг хүлээж байсан юм.

Эх сурвалж: ВВС

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10