Dark Light
Нийгэм | 2022-04-19

Мал, амьтны гоц халдварт өвчний дархлаажуулалтын аян эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мал, амьтны гоц халдварт өвчний дархлаажуулалтын сарын аян орон нутагт албан ёсоор эхэллээ. 

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар 8 ажлын хэсэг орон нутагт шуурхай үүрэг гүйцэтгэж байна. 

УВС АЙМАГ: Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд 19 суманд 69 малын эмч 138 туслах ажилтанг томилон нийт 11000 км зам туулах төлөвлөгөө гаргасан бөгөөд аймгийн засаг даргын захирамжаар 33 сая төгрөгний зардлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Мөн Аймгийн онцгой комисс, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газрын бүрэлдэхүүнтэй 6 ажлын хэсэг ажиллахаар томилогдсон байна. 

ДУНДГОВЬ АЙМАГ: Нийт 15 сумын 6436 өрхийн 65300 толгой үхрийг дархлаажуулалтад хамруулахаар 38 ажлын хэсэг гарлаа. Аймгийн Засаг даргын захирамжаар МЭҮН-ийн шатахууны зардалд 11 сая 880 мянган төгрөг, туслах ажилтны зардалд 5 сая 803 мянган төгрөг, нийт 17 сая 683 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Дархлаажуулалтын явцад Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналт гэх мэт 4 ажлын хэсэг ажиллах, хяналт тавих зэрэг үүрэг даалгавар гүйцэтгэж байна. 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ: Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хуралдаан зохион байгуулан шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг шуурхай зохион байгуулах чиглэл, үүрэг өгөв. 

Нийт 13 сумын 14998 өрхийн 182146 үхэр  дархлаажуулалтад хамруулах бөгөөд 103 малын эмч 64 туслах ажилтан 21950 км зам туулан ажилахаар төлөвлөсөн байна. Хуралдааны үеэр Алтанцөгц Бугат сумыг хорио цээрийн дэглэмээс хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, дархлаажуулалтын зардалд Засаг даргын тамгын газар болон аймгийн онцгой комиссоос нийт 28 сая төгрөг гаргахаар захирамжилжээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10