Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор хэргийн газраас мэдээлэл тодрууллаа.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн “Л”-ээс “Хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийг шуурхай хүлээн авч тухайн хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжиллаа.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд иргэн “Э”-ийн гэрт иргэн “Б”, “С”, “Э” нар нь архи согтууруулах ундаа хэрэглэж улмаар иргэн “Э”, “С” нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдсан. Ингээд иргэн “С” нь иргэн “Б”-ийн толгойн тус газарт модон ширээний хөлөөр цохиж амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
АДМИН








Нийгэм







