Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төсвийн тодотголоор улс, орон нутгийн төсөвт 200 тэрбум төгрөгийг тусгаж, 2022 оны 9 дүгээр сарын 01-нд асуудлыг шийдсэн байх чиглэлийг өгсөн.
Энэ хүрээнд нийслэлийн хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн төлөөлөл, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, мэдээлэл өгч, санал солилцлоо.
Нийслэлийн хамгийн ачаалал ихтэй 57 байршил дахь хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжих, сул орон тоонд нэмэлт элсэлт зохион байгуулах, байгууллагын цэцэрлэг байгуулах, цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээслэх зэргээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.
АДМИН








Нийгэм







