Dark Light
Нийгэм | 2022-04-19

Эрт илрүүлэгт хамрагдах иргэн та...

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрт илрүүлэг нь халдварт болон халдварт бус өвчнийг эрт шатанд илрүүлж хүндрэхээс урьдчилан сэргийлэх зорилготой. 

Эрт илрүүлэгтээ иргэн та 2022 оны 5 сарын 1-нээс эхлэн идэвхтэй хамрагдах боломжтой. 

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДАХ ИРГЭН ТА:

- Эрүүл мэндийн даатгалаа БҮРЭН төлсөн байх 

- Өрх, сумын эрүүл мэндийн төвөөс Таны бүртгэлтэй утсанд очсон мэдэгдэл, зааврын дагуу урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах 

- 0-5 нас, 6-17 нас, 18-30 нас, 31-45 нас, 46-60 нас, 61-ээс дээш насны ангиллаар үзлэг шинжилгээнд хамрагдах 

- Эрт илрүүлгийн цаг үеийн мэдээллийг ЭМЯ, НЭМҮТ болон Өрх, Сумын эрүүл мэндийн төвүүдийн пейж хуудаснаас авах 

- 119 утсаар лавлагаа мэдээлэл авах 

- 1800-0119 дугаараас үзлэгийн цаг авах шаардлагатай. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19