Dark Light
Нийгэм | 2022-04-19

Нийгмийн хамгаалал, ахмадуудад үзүүлэх тусламж үйлчилгээний талаар санал солилцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Павит Рамачадрантай хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2022-2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хамтын ажиллагааны хүрээг тодорхойллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Павит Рамачадран болон албаны хүмүүстэй уулзаж 2022-2024 онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох, одоо хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдал, санхүүжилт зэрэг асуудлаар санал солилцов.

May be an image of 3 people and screenУулзалтад Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Нийгмийн хөгжлийн газрын дарга Асиф Чиима, Зүүн Азийн Нийгмийн хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Карин Шилцик, Улаанбаатар дахь салбарын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, Л.Итгэл, эдийн засагч С.Болд нар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн нар оролцов.

Тус салбарт өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог хангах, нийгмийн хамгааллыг сайжруулах, цар тахлын хямралын үед авах хариу арга хэмжээ, нийгмийн хамгаалал, ахмадуудад үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээ зэрэг чиглэлээр төслүүд хэрэгжиж байна.

May be an image of 2 people, people sitting, people standing and text that says 'D MINISTRY OF LABOUR AND SOCIAL PROTECTION'


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10