Dark Light
Нийгэм | 2022-04-19

Манай 2 бөх хүрэл медалийн төлөө барилдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 55, 63, 77, 87, 130 кг-ын жингийн урьдчилсан барилдаан боллоо. Манай улсаас 55 кг-ын жинд ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди, 87 кг-д спортын мастер Лутбаярын Батбаяр нар хүрэл медалийн төлөө барилдах юм. М.Даваабанди Энэтхэгийн Аржум Халакуритэй, Л.Батбаяр Энэтхэгийн Сунил Кумартай медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанаа хийнэ. 

Тэгвэл 63 кг-д Д.Балжинням Ираны Имам Хоссейн Мохаммадид 4:12-оор, 77 кг-д О.Сүлдхүү Японы Кодаи Сакүрабад 0:9-өөр, 130 кг-д Д.Хүдэрбулга Японы Арата Сонодад 1:7-гоор тус тус ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19