Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК үнээ тонн тутамд 46,000 төгрөгөөр (20%) бууруулж 184,000 төгрөг болгожээ.
Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар: "Хууль бусаар шохойн ордтой нь, дэд бүтэцтэй нь, дулааны станцтай нь, ажиллах хүчинтэй нь 4 өрөө байрны үнээр хувьчилж авсан нөхдүүд 2015 оноос хойш найдваргүй авлага, төлөх ёсгүй зээлийн хүүгийн зардалд 153 тэрбум.₮ буюу манай 800 орчим ажилчдын 15 жилийн цалинтай тэнцэх мөнгийг зардалд бүртгэж, цементийн өртөгийг нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл олсон 100 төгрөгний орлогын 37 төгрөг нь энэ хууль бус зардалд бүртгэгдэж, өртөгт суужээ. Ингээд энэ мөнгөө гаргах арга нь үнэ нэмэх. Хуулийн байгууллагад хандах өргөдөл, гомдлууд бэлэн болсон. Хариуцлага тооцож, алдагдсан мөнгөө нэхнэ. Хулгай байхгүй болж буй тул ажилчдынхаа цалинг нэмж, улсын дундажид аваачих боломж гарч байгаа.
Үйлдвэрээ аврах ганц арга нь та бүхэн манайхаас цемент авах явдал шүү. Манай хүчин чадал одоогоор жилд 350 мян.тн байна. Энэ жил 450-500 мян.тн-д, ирэх жилээс 700 мян.тн-д хүргэх зорилт тавьж ажиллана. Хулгайн зардал энэ жилээс зогсож буй тул өртөг буурах боломжтой болж байгаа. Мөн эдийн засгийн онолоороо хүчин чадал өсөх тусам нэгж бүтээгдэхүүний өртөг буурдаг. Энэ утгаараа бид зах зээлд өрсөлдөх тактикаа үнээ бууруулах замаар хүчин чадлаа эрс өсгөж, нэг тонн цементэд ногдох өртөгөө бууруулах, сезоны бус улиралд үйлдвэрлэлээ тогтвортой хадгалж ажиллах явдал юм. Бүтээн байгуулагчид, ажилчид, хувьцаа эзэмшигч төр буюу ард түмэн хожих хувилбар гэж харж байгаа.
Маргааш Улаанбаатар хотод Барилга Экспо-2022 болно. Цементийнхээ борлуулалтын гэрээг хямдарсан шинэ үнээр хийх тул ирээрэй бетон үйлдвэрлэгчид, байшин барилга баригчид, бүтээн байгуулагчид аа" гэлээ.
АДМИН








Нийгэм







