Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, “Тэгш тусгал” төрийн бус байгууллагын хүсэлтийн дагуу “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалтыг Архангай аймгийн төвд 2022 оны 04 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтаар тус байгууллагын орон нутгийн гишүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд хэрэгжүүлэх хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж, тэднээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдэд хүний эрхийн боловсролыг олгож түгээх юм.
Уг сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 35 хүн хамрагдаж байгаа бөгөөд, ирэх жилүүдэд үргэлжлүүлэн хүний эрхийн сургагч багш нарыг тоог нэмэгдүүлэн бэлтгэнэ.
Сургалтыг Комиссын ХЭБСХ-ийн ахлах референт З.Өнөржаргал, ЗУХ-ийн ахлах референт Э.Мөнхзул, референт О.Тодбулаг, референт С.Мөнгөнзаяа, ахлах мэргэжилтэн Б.Энхбаяр нар явуулж байна.
АДМИН








Нийгэм







