Dark Light
Нийгэм | 2022-04-20

“Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км-т/ Хялганат тосгоноос баруун зүгт 35 км-т/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 4 сарын 9-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 4 сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 4 сарын 19-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд  иргэн С /47 настай, эрэгтэй/,  О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 1 км-т урсан 6 метрийн гүнд 14 удаагийн шумбалт хийж, 2 дугаар бүлэг Харлагын голын-Адаг гэдэг газраас зүүн зүгт 3 км голын эрэг болон усаар хайж,  3 дугаар бүлэг тус сумын Ингэтийн гүүрнээс Хялганатын гүүр хүртэл зүүн зүгт 30 км-т  урсаж, тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 4 сарын 20-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19