Dark Light
Нийгэм | 2022-04-20

Бархасбадь гарагийн дагуул саран дээр ус байж болзошгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бархасбадь гарагийн дагуул сар Европагийн гадаргуу Гренлэнд аралтай төстэй мөсөн давхаргатай харагддаг ч гадаргуугийн доор амьдрал тэтгэгч ус шингэн бүтэцтэй оршин тогтнож байж болзошгүй гэж эрдэмтэд үзжээ. 

Стэнфордын их сургуулийн судлаачдын таамагласнаар Европа гараг дээр давсархаг устай нуугдмал усан сангууд олон байж магадгүй. Хэрэв судлаачдын зөв бол дэлхийгээс гадна амьдрал байх боломжтой өөр гарагийг нээж илрүүлэх боломж нээгдэж байна. 

Европа нь 3,500 орчим км өргөн бөгөөд дэлхийн дагуул сарнаас бага зэрэг жижиг хэмжээтэй. Ажиглалтын дурангаар тус гарагийн мөсөн гадаргуугаас 15-25 км-ын доор гүн тэнгис байж болзошгүй ул мөр олдсон байна. Мөн Европа дээрх далай тэнгис 100-160 км гүн байж магадгүй гэж эрдэмтэд тооцоолжээ. 

Европа гарагийн судлаачдыг гайхшруулдаг өөр нэг зүйл нь гадаргуугаас 300 метр өндөрт сорвитой төстэй давхар зураасууд байдаг. НАСА-ын Европа Клиппер судалгааны хөлөг 2024 онд хөөрөхөөр төлөвлөсөн тул гарагийн нууцыг дэлгэхэд тийм ч удаан хугацаа үлдээгүй бололтой.

Эх сурвалж: The Guardian

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10