Dark Light
Нийгэм | 2022-04-20

Д.Батзул, Ц.Балжинням, Ц.Мөнхбаяр нар барилдав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдөр сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ.

Монголын бөхчүүдийн салхийг 82 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Дамжингийн Батзул хагаллаа. Тэрбээр Узбекистаны Мухаммадкодир Расуловт 0:9-өөр ялагдав.

Мөн 60 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнравдангийн Балжинням 1/4 шигшээд Кыргызстаны “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий мөнгөн медальт, Кыргызстаны Жоламан Шаршенбековт оноогоор цэвэр ялагдав. Кыргызстаны бөх хагас шигшээд Казахстаны Юрнер Фидахметовыг ялбал манай бөх үдээс хойш хүрэл медалийн төлөө барилдана.

Харин 97 кг-ын жинд манай 20 настай тамирчин Ц.Мөнхбаяр шөвгийн наймын барилдаанаа Казахстаны Санжар Сериккандтай барилдаж  0:9-өөр ялагдлаа. Манай бөхийг ялсан казах бөх Узбекистаны Рустам Ассакаловыг ялбал хүрэл медалийн төлөө барилдах боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10