Dark Light
Нийгэм | 2022-04-20

Украины Креминна хотыг Оросын цэргүүд эзэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Украины Луганск мужийн нутаг дэвсгэрт харьяалагддаг Креминна хотыг Оросын цэргүүд эзэлсэн талаар мужийн захирагч мэдэгджээ. Оросын цэргийн довтолгоон Креминна хотын тал бүрээс ирсэн ба Украины цэргүүд хотоос гарчээ.

Тус хот нь дайн эхэлснээс өмнөх бүртгэлээр 18,000 оршин суугчтай байжээ. Оросын тал Донбасын төлөөх тулааныг эхлүүлснээс хойш Украины зүүн бүсэд анхны хотоо эзлээд байна. 

Луганск мужийн захирагч Сергей Гайдай Креминна хотод амь үрэгдсэн хүмүүсийн тоог нарийн тооцоолох боломжгүй боловч 200 орчим хүн үрэгдсэн гэх албан тоо байгааг хэлжээ. Гэхдээ бодит тоо баримт үүнээс хэд дахин илүү ч байж магадгүй юм. 

Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков агаарын довтолгооноор Украины цэрэг, зэвсгийн 13 байршил, цэргийн 60 байгууламжийг устгасан гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: Al Jazeera 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10