Dark Light
Нийгэм | 2022-04-20

Ц.Балжинням хүрэл медалийн төлөө барилдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу сонгомол бөхийн 60, 67, 72, 82, 97 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас өнөөдөр 60 кг-д Ц.Балжиням, 67 кг-д Б.Нямдорж, 72 кг-д Г.Ханбүргэд, 82 кг-д Д.Батзул, 97 кг-д Ц.Мөнхбаяр нар тус тус барилдав. 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнравдангийн Балжинням хүрэл медалийн төлөө барилдахаар болж, үлдсэн нь тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэрбээр үдээс хойш буюу 18:00 цагт медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Юрнер Фидахметовтой барилдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19