Dark Light
Нийгэм | 2022-04-20

33 арга хэмжээг хасаж, төрийн байгууллагын 1,500 гаруй орон тоог цомхотгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны төсвийн тодотголын хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна.

Төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдээс нэн шаардлагатай бус, тэвчиж болох 101,6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 91 төсөл, арга хэмжээг зогсоож, ажлын явц, хэрэгжилт, гүйцэтгэлтэй уялдуулан 415,3 тэрбум төгрөг, нийт 516,9 тэрбум төгрөгийн санхүүжилт бууруулахаар төлөвлөжээ.

2022 онд хэрэгжихээр батлагдсан 698 төслийг бүрэн ашиглалтад оруулна. Ингэснээр улсын хэмжээнд 67 сургууль, 86 цэцэрлэг, 34 эмнэлэг, 22 дотуур байр, автозамын 33 төсөл, эрчим хүчний 20 төсөл, инженерийн дэд бүтцийн 36 төсөл, нийгмийн хамгааллын    21 төсөл, бусад чиглэлийн 361 төсөл ашиглалтад оруулна.

Конторын барилга 6, наадмын талбай 3, Соёлын төв 7, Спорт заал, цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө 1, орон нутгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10