Dark Light
Нийгэм | 2022-04-20

Б.Анхбаяр: Салхины эрчим хүчтэй түймэр унтраахад хүндрэлтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймаг Шилийн богд орчмоос гарсан хээрийн түймрийг унтраахаар Эрдэнэцагаан, Дарьганга сумын ЗДТГ-ын алба хаагчид иргэд,  Баруун-Урт сумын мэргэжлийн ангиуд,  Онцгой байдлын газрын дарга Б.Анхбаяраар ахлуулсан  алба хаагчид ажиллаж байна. 

Онцгой байдлын газрын дарга Б.Анхбаярын мэдээлснээр "16:00 цагийн байдлаар салхины эрчим хүчтэй түймэр унтраахад хүндрэлтэй, түймрийн урд хэсэг хилээс 5 км,  урт нь 70-80 км орчим үргэлжилж байна. Хээрийн түймрийн аюулаас 12 өрхийн хашаа, 14 гэрийг зогоон татаж гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Нийт 192 хүн, 21 автомашинтай унтраах үйл ажиллагаа явагдаж байна. 

Түймэрт хүн, айл, амьтан өртсөн албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Унтраах үйл ажиллагаа явагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10