Dark Light
Нийгэм | 2022-04-21

Азийн шинжлэх ухааны паркийн захиргаатай хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн улсуудын томоохон 162 паркийн гишүүнчлэлтэй Aзийн Шинжлэх ухааны паркийн захиргаатай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Aзийн Шинжлэх ухааны паркийн захиргааны Ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал болон холбогдох төлөөлөл оролцлоо.  

Талууд дараах гол асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал: 

- Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл дээр зөвлөгөө өгөх, бусад орны туршлагаас хуваалцах

- Шинжлэх ухааны паркийн ТЭЗҮ-ийг хамтран гүйцэтгэх, санхүүжилт хөрөнгө оруулалт оруулах боломжтой Солонгос болон бусад орны паркуудтай холбох, зуучлах,

- Улсын дэмжлэгээр хөгжүүлсэн Солонгосын Шинжлэх ухааны паркийн эрх зүйн орчны судалгааг хуваалцах зэрэг юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10