Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 490, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 16:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын газар, Матад суманд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж 4 сарын 21-ний өдрийн 05:38 цагт цурманд оруулсан, гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Хүч нэмэгдүүлэн Үндэсний аврах бригадын алба хаагчид 05:00 цагт ангийн байрлалаас хөдөлгөөн үйлдсэн. Түймэр унтраахад газар орны нөхцөл байдал, зам харгуй, шавар шалбааг бартаа ихтэй, өвсний өндөр дунджаар 70-80 см орчим, салхины дундаж хурд 12-16 м/сек байна.
Нийгэм | 2022-04-21
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






