Мэдээлэл технологийн үндэсний парк үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд “ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” аяныг 2022 оны 04 дүгээр сарын 01-ээс 2022 оны 06 дугаар сарын 01 хүртэлх хоёр сарын хугацаанд хэрэгжүүлж байна.
“ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” аяны хүрээнд хуучин технологийн хэрэгслүүдийг /суурин компьютер, нөүтбүүк, таблет, ухаалаг утас гэх мэт/ хандивлагч иргэн, аж ахуйн нэгжүүдээс цуглуулж, шаардлагатай програм, цахим хичээлүүдийг суулгаж, Дэлхийн Зөн олон улсын байгууллагын судалгаанд тулгуурлан нийслэлийн алслагдсан дүүргийн болон хөдөө орон нутгийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох юм.
Хандив хүлээн авах: Мэдээлэл, технологийн үндэсний паркын 1-р давхарт “Scienbiz” дэлгүүрт
Хугацаа: 2022 оны 04.01-05.27-ны өдрийг дуустал
Холбоо барих: 99004862, 11-327123, davkharbayar@itpark.mn
АДМИН








Нийгэм






