Dark Light
Нийгэм | 2022-04-21

Өнөөдөр 211 гараашийг буулгаж, газрын зөрчил арилгана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Газрын зөрчил арилгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгах ажил үргэлжилж байна.

Өнөөдөр 4 дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар эзэмшиж байсан нийт 211 тоосгон гараашийг буулгах ажлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хийж байна. Тухайлбал:  Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 71 дүгээр байрны урд талд байрлах 51 ширхэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22 дугаар сургуулийн урд Ганьт хорооллын ард талд байрлах 30 ширхэг гарааш, Сүхбаатар дүүргийн 10-р хорооны байрны урд талд нийтийн эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан 20 ширхэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн урд талд 24 ширхэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Орос 14 сургуулийн хойд талын хөл бөмбөгийн талбайн баруун болон хойд талын 66 ширхэг гэх мэт нийт 211 зөвшөөрөлгүй баригдсан гараашийг буулган, газрын зөрчил арилгах ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Энэ жилийн хувьд нийт 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөөд байна. Тухайн орчинд оршин суугчид, иргэд энэхүү ажилд талархалтай хандаж байгаа бөгөөд гараашаа буулгуулж байгаа иргэд ч дэмжлэг үзүүлэн, хурдан шуурхай чөлөөлж өгч байгаа. Чөлөөлсөн талбайд тухайн орчинд оршин сууж буй иргэдээс санал авч, авто зогсоол, ногоон байгууламж барих зэрэг тохижилтын ажлуудыг хийх юм.

Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10