Dark Light
Нийгэм | 2022-04-21

Хог хаягдлыг төлбөртэй авдаг автомат машин суурилуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Экокэш” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичгийг өнгөрөгч 10 дугаар сард байгуулсан.   

Тус санамж бичгийн гол зорилго нь орчин үеийн технологид тулгуурласан хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлэхэд оршжээ.

Өнөөдөр /2022.04.21/ Монгол инженерүүдийн бүтээсэн хог хаягдал төлбөртэй хүлээн авах автомат машиныг “Эко кэш” ХХК -ийн төлөөлөл Дархан-Уул аймагт суурилуулж эхэллээ.

Энэ ондоо багтаан дээрх автомат машинаас 10 ширхгийг олон нийтийн төвлөрөл ихтэй газруудад байршуулах юм байна.

Тус машин нь 4G сүлжээнд ажилладаг, Үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч компаниудын 960 ширхэг бар кодыг урьдчилан сануулсан учраас Hipay-аар дамжуулан хуванцар сав, лааз, жижиг цаасан хайрцаг тус бүрийг 20 төгрөгөөр хүлээн авах ажээ.

Машины ашиглалттай холбоотой зааварчилгааг тухайн автомат машин дээр байршуулсан гэдгийг тус компанийн удирдлагууд хэлж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 12, Өмнөговь аймагт 4 ширхэг автомат машиныг тус тус байршуулжээ.

Энэхүү машиныг иргэд ашигласнаар хэрэглэсэн ус, ундааныхаа савыг буцаагаад мөнгө болгох боломжтой  гэдгээрээ ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10