Боловсролын ерөнхий газар нь Сингапур улсын боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх 6 байгууллагатай өргөн хүрээнд хамтран ажиллаж, харилцан туршлага солилцохоор боллоо.
Өнөөдөр энэхүү хамтын ажиллагааг эхлүүлж Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир ORCA GLOBAL PTE LTD (I CAN READ), SINGAPORE ASIA PUBLISHERS PTE LTD, GLOBAL LEARNINGLABS PTE LTD зэрэг байгууллагын удирдлагуудтай “Санамж бичиг” байгуулав. Энэхүү үйл ажиллагаанд БШУ-ы сайдын зөвлөх Б.Галбадрах болон БЕГ-ын холбогдох газрын дарга нар оролцлоо.
ORCA GLOBAL PTE LTD нь бага насны хүүхдийг хичээл, сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан англи хэлийг хялбар аргаар сургах арга технологийг хөгжүүлж, I CAN READ англи хэлний сургалтын системийг олон улсад нэвтрүүлсэн.
SINGAPORE ASIA PUBLISHERS PTE LTD нь боловсролын салбарын сурах бичиг, дасгал ажлын ном, гарын авлага, хэрэглэгдэхүүнийг орчин үеийн технологийн дэвшилд тулгуурлан, суралцагчийн эрүүл, аюулгүй орчинд нийцүүлэн үйлдвэрлэдэг.
GLOBAL LEARNINGLABS PTE LTD GLL нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Манай байгууллага нь эдгээр байгууллагатай дараах чиглэлээр хамтран ажиллаж, харилцан туршлага солилцоно. Үүнд:
Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих
Дижитал суурь боловсролыг дэмжих
Мэргэжлийн боловсролын IR 4.0 багц ур чадварыг дээшлүүлэх
Дээд боловсролыг R&D инновацийн чиглэлээр бэхжүүлэх
МХХТ-ийн чиглэлээр боловсролын салбарын хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, medle.mn платформ, цахим сургуулиудын чадавхийг бэхжүүлэх
Боловсролын салбарын удирдах ажилтан, багш, албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх;
Боловсролын салбарын олон улсын уулзалт, семинар зохион байгуулах
АДМИН








Нийгэм






