Dark Light
Нийгэм | 2022-04-21

Б.Шоовдор тивдээ 3 дахь удаагаа үзүүрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий 59 кг-ын жинд “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор Азийн аваргын дэвжээнээс гурав дахь мөнгө, дөрөв дэх медалиа зүүв. Тэрбээр 2014, 2021 онд Алматыд мөнгө, 2018 онд Бишкект хүрэл медаль хүртэж байсан юм. 

Японы Сара Натамитай хийж 2:4-өөр ялагдаж, Энэтхэгийн Саритаг 2:1-ээр, Казахстаны Диана Кайюумоваг 5:0-ээр илүүрхсэн Б.Шоовдор тойргийн сүүлийн барилдаанд Узбекистаны Дилфуза Аимбетоваг оноогоор цэвэр ялснаар (10:0) медалийн индэрт зогсохоор болов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10