Dark Light
Нийгэм | 2022-04-22

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдлийг хэлэлцжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам болон Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын дарга, удирдлагуудтай уулзаж, Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдлийг хэлэлцсэн билээ. 

Тус хуралдаанд нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, ачаалал хэт өндөртэй 57 байршилд төлөвлөгдсөн цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэгүүдийг өргөтгөх, төрийн бус өмчийн цэцэрлэгийн ашиглагдаагүй сул орон тоонд нэмэлт элсэлт авч хувьсах зардал, хоолны зардлын дэмжлэг үзүүлэх зэрэг шийдлүүдийг боловсруулан танилцуулсан. 

Энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газрын дарга Л.Буянтогтох, орлогч дарга М.Цогзолмаа нар ачаалал хэт өндөртэй байршил дахь төрийн өмчийн 57 цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзлаа.

Уулзалтаар нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, ачааллыг бууруулах чиглэлээр хийгдэх цогц арга хэмжээний саналыг танилцуулж, арга хэмжээг хэрэгжүүлэхэд богино болон дунд хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.

May be an image of 1 person, sitting, standing and indoor


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10