Dark Light
Нийгэм | 2022-04-22

Баянзүрх дүүрэг гурван байршилд гарааш буулгаж газар чөлөөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 4,6-р хорооны гурван байршилд гарааш буулгалаа. 4-р хороо 112-114 байрны зүүн хойд талын 66 гарааш, 3 контейнер, 6-р хороо 21 сургуулийн хойно байрлах 15 гарааш, 1 контейнер, 6-р хороо 25 байрны хашаан доторх 16 гараашийг тус тус буулган газрыг чөлөөллөө. 

Газар чөлөөлөх ажил явагдаж, тухайн орчныг цэвэрлэж ажилласны дараа оршин суугчид иргэдээс тохижилтын ажилтай холбоотойгоор санал авна. Гарааш, контейнер байрлаж буй орчинд үүсмэл хогийн цэг үүсэх, гэмт хэрэг гарах эрсдэл дагуулдаг. Иймд орчныг өөрчилж ногоон байгууламж ил зогсоол байгуулж байгаад оршин суугчид талархалтай хандан дэмжиж оролцож байна. Мөн гарааш эзэмшигч иргэдэд өмнө мэдэгдэл хүргүүлж ажилласан бөгөөд сайн дураараа эд зүйлсээ авч, хамтран ажиллалаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ. 

May be an image of 3 people and outdoors

May be an image of 1 person and road

May be an image of 5 people, outdoors and text


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10