Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багийн ... дүгээр хорооны ... тоотод /аймгийн төвөөс зүүн урд зүгт 158 км-т, сумын төвд/ Бага насны хүүхэд 4 сарын 21-ний өдрийн 11:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус суманд үүрэг гүйцэтгэж байсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан Э /12 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 19:50 цагаас эхлүүлж, Рашаант сумын төв болон Их-Ац багийн “Амга”, “Айраг”, Энхтал багийн “Дөрөлж” гэдэг газруудаар зохион байгуулж, 4 сарын 22-ны өдрийн 00:30 цагт Рашаант сумаас зүүн урд зүгт 31 км-т Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн “Шанд” гэдэг газар нутагладаг тус сумын харьяат малчин Б-ынд эсэн мэнд байхад нь олжээ.
Нийгэм | 2022-04-22
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






