Dark Light
Нийгэм | 2022-04-22

Оёдлын үйлдвэр эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг гар урлаач, оёдлын бизнес эрхлэгчдийнхээ дунд чуулга уулзалт зохион байгууллаа. Чуулга уулзалтад  300 гаруй оёдолчин, гар урчууд оролцож, туршлага солилцож, салбарын нийтлэг асуудлууд болон цаашид хамтарч хийж бүтээх зорилтоо тодорхойллоо. 

Мөн чуулган дээр "Уран гар-2022" уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд 150 гаруй урлаачийн 500 гаруй бүтээл дэлгэгдлээ. Оролцогчид энэхүү уулзалтын хүрээнд туршлага солилцож, хоорондоо танилцаж цаашид хамтран ажиллах зэрэг олон талын хэрэгтэй мэдээллийг солилцлоо. 

Энэхүү үйл ажиллагааг гар урлаач иргэдийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулан үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэлэг санаа, технологи нэвтрүүлэн ур чадварыг дэмжих зорилгоор хэрэгжүүллээ. 

Чуулга уулзалтын ач холбогдол нь урт болон дунд хугацааны бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг  хангах, оёмол бүтээгдэхүүний эрэлт ихтэй төрийн болон томоохон аж ахуйн нэгж байгууллагыг оёдлын үйлдвэрлэл эрхлэгчтэй холбох, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, зах зээлийг нь дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх юм.

Үйл ажиллагааг дэмжин Хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Сонгинохайрхан дүүргийн Нийгэм, цахим бодлогын хорооны төлөөлөгчид, ААН-ын төлөөлөл, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг гар урлаач, оёдлын бизнес эрхлэгчид чуулга уулзалтад оролцлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10