Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан
"Өнөөдөр Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 72,693 хүүхдийн 38,000 нь хотод, 34,000 хүүхэд хөдөө, орон нутагт байна. Үүний 20.000 малчдын хүүхдүүд. Эдгээр хүүхдүүд цэцэрлэгийн хувилбарт сургалтаар боловсролын үйлчилгээгээ авдаг.
Энэ удаагийн авч хэрэгжүүлэх бодлого бол хамран сургах тойрогтоо цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдээ 100 хувь цэцэрлэгт хамруулахын тулд байж болох бүх хувилбарыг төрөөс дэмжье гэж байгаа. Төрийн цэцэрлэгийн хүрэлцээг дэмжье, тухайн тойргийн хувийн цэцэрлэгүүдийн багтаамж, хүчин чадлыг 100 хувьд хүргэе, хүүхэд харах үйлчилгээг дэмжье гэдэг бодлого барьж байна.
Энэ бодлого бол таны хүүхэд 2 нас хүрчихлээ гээд дансанд нь мөнгө хийе гэж байгаа зүйл ерөөсөө биш. Бид эцэг эхчүүдэд эхлээд төрийн цэцэрлэг санал болгоно, Төрийн цэцэрлэгт багтаамж байхгүй бол хувийн цэцэрлэгт хувьсах зардал олгож хувийн цэцэрлэгийн багтаамжийг 100 хувьд хүргэнэ.
Гуравдугаарт хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ, дөрөвт байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжинэ гэх мэт бүх хувилбарыг санал болгоно. Харин тухайн хамран сургах тойрогт нь хүүхэд авах багтаамж байгаад хүүхдээ цэцэрлэгт өгөхгүй бол бид тэр хүмүүст хувьсах өгөхгүй. Энэ бол халамж биш.
2-5 насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролыг төр хариуцаж л байгаа юм бол хүн ам ихтэй хот, аймгийн төвүүдийн хамран сургах тойрогт цэцэрлэгийн хүртээмж, хүрэлцээ муу, хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бол энэ ярьж байгаа бодлогууд хэрэгжээд явна"
АДМИН








Нийгэм






