Dark Light
Нийгэм | 2022-04-22

Төрийн албан хаагчийн тангараг өргөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Шүүхийн Тамгын газрын албан хаагчдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн албан хаагчийн тангаргийг нь өргүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Тангараг өргөх ёслолын ажиллагаа 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд болох бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн төрийн албан хаагчдыг тангараг өргүүлэх юм.

Шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд нийслэл дэх шүүхүүдийн тамгын газраас 78, орон нутаг дахь шүүхүүдийн тамгын газраас 15 албан хаагч оролцож, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөнө. Орон нутгийн албан хаагчид тус ёслолд цахимаар оролцох бөгөөд нөхцөлийг хангаж ажиллахыг тухайн шүүхүүдийн Тамгын газрын удирдлагуудад салбар зөвлөлөөс анхааруулав.  

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10